Ёс юм шиг эцэслэлд би дургүй
Ёрын амьдралаас хэзээ ч би залхахгүй
Дуу шуу байхгүй л юм бол
Дөрвөн улирлын алинд нь ч би дургүй
Увайгүй аашинд угаасаа би дургүй
Улайран гайхах бүр ч дургүй
Мөрөн дээгүүр минь өнгийж байгаад
Миний захиаг уншихад маш дургүй
Хагас хугас юманд би дургүй
Хайран яриаг минь таслахад дургүй
Ар нуруунаас буудахад би дургүй
Адилхан бас дургүй ээ, урдаас тулгаж буудахад.
Таавар болгож, хов жив ярихыг үзэн яддаг
Тээнэгэлзэл хийгээд хоёр үзүүртэй зүүг ч мөн адил
Үс сөргүүлэн илэхэд би дургүй
Үзүүртэй төмрөөр шил чахруулахад дургүй
Цатгалан бардамналд би дургүй
Цагаасаа өмнө татаж авах нь дээр
"Нэр сүр"-ээ мартах нь гомдолтой.
Нэр хүндээрээ нүд хуурах нь гомдолтой.
Хугарсан жигүүр харах ч би дургүй
Худлаагаасаа өрөвдөхгүй, тэгж л байг, хамаагүй
Хүчирхийлэл хийгээд албадлагад бүр дургүй
Харин цовдлогдсон Христийг л дэндүү өрөвдмөөр өө.
Өөрийгөө хулчгар зан гаргахад би дургүй
Өрөөлийг буруугүй байхад зодохыг тэсэж чаддаггүй
Сэтгэл рүү минь өнгийхөд би дургүй
Сэтгэл рүү минь нулмихад хамгийн их дургүй
Дэвжээ хийгээд тайзанд би дургүй
Тэнд чинь сая саяыг ганцхан рублиэр өгчихдөг юм
Урд минь элдэв өөрчлөлт хүлээж байг, хамаагүй.
Угаасаа тиймэрхүү юманд огтоос би дургүй
|