Нэг л биш дээ, гэхдээ бас хуучнаараа ч юм шиг нөгөө л тэнгэр цэнхэр хэвээрээ. Нөгөө л ой, нөгөө л агаар, нөгөө л гол ус, нөхөр минь харин тулаанаас эргэж ирсэнгүй. Нойр, хоолоо умартсан уртын урт маргаанд найз бидэн хоёрын сэтгэл нийлж байгаагүй. Андаа харин тулаанаас ирээгүй энэ өдөр аягүй ихээр vгүйлэн сууна даа би. Дууны ая хадууран, гөлрөөд суучихдаг, дандаа зөрүvдлэн, өөр юм vглэчихдэг, Үргэлж л нойр бусниулж, vvр шөнөөр босон гүйдэг өчигдөр тэр минь тулаанаас буцаж ирсэнгүй. Түvний суудал хоосон, энэ тухайд яриад ч яахав. түvнтэйгээ хамт сайхан байснаа мэдлээ. Сайн нөхөр минь тулаанаас эргэж ирээгүй нь салхи хөдлөөд, түvдэг унтрахтай ижил ээ. Жавар цаашилж, хавар ирэхтэй яг адил журам санаж, гэм зэмгүй дуудлаа: ”Тамхинаас чинь сорно шүv” гэтэл чив чимээгүй. тулаанаас нээрээ тэр минь эргэж ирээгүй л дээ. Үхсэн нөхөд минь зовлон дунд орхихгүй. vхсэн нөхөд минь харуул адил аа. Ойн тэнгэр усан дотор тунараад орчны модод цэв цэнхэр ээ. Газар гэрийнхээ умгар зайг хоёул эзэгнэж ганц хоёрхон цагт ч тэгшхэн ноёлуулж явлаа. Одоо гэтэл ганцаараа, - өчигдрийн тулаанаас анд минь биш, би л өөрөө ирээгүй юм биш vv?
© Жигжидсурэнгийн Нэргyй. Орчуулга, 2006