Аяа тэр тулааныг мартахын аргагүй.
Агаар тэр чигээрээ үхлээр нэвчиж,
Асар тэнгэрээс чимээгүй бороогоор
Одод унаж байсаан.
Ахиад нэг харвахыг нь хараад би
Амьд л буцах юм байна гэж итгэсэн.
Тэр хүнд тулааны эцсийг
Тэнэг ододтой тэгж би холбосон.
Үхэл намайг тойрчихлоо гэж бодсон.
Үхлийг би хуурчихлаа гэж санасан.
Шүрэн тэнгэрээс дэггуй од дахин харвахдаа
Шууд л зүрхийг минь оноод унтарсан.
“Өндөрлөгийг эзэл!” гэж бидэнд тушаасан.
“Сумаа битгий гамнаарай!” гэж захисан.
Өндөр тэнгэрээс дахин нэг од харвахдаа
Суман хоёр мөрдсийг минь оноод унтарсан.
Цөөрмийн олон загас шиг тэнгэрийн олон од
Цөмд маань хүрэлцээд, бас цаана нь илүү гарсан.
Үхэл рүү хэрвээ дайраагүйсэн бол би өдийд
Өргөн цээжиндээ Баатарын одонтой алхаж явах байсан.
Тэр одонгоо би зүгээр л
Дурсамж болгон хүүдээ өгөх байсан.
Тэнгэрт дүүжлээтэй тэр олон од
Дэмий л нэг, хэнд ч хэрэггүй, үрэгдэх юм даа.
|