Цэцэрлэгт гудамж, сэхээвчинд л байгаа юм шиг
Зүрхний маань цохилт дуулдахаа болилоо.
Цээжиндээн би тугалга золгоод унахдаа
Зүгээр ч үгүй, дараа нь ингэж бодлоо:
”Энэ удаад эргэж буцах минь өнгөрлөө.
Эгэл миний оронд өөр хун ирнээ”.
Эргэж харж амжаа ч үгүй, амжаа ч үгүй байтал
Энхрий хүүхдүүд тулаанд орж байнаа.
“Биднээс хойш галав юүлсэн ч хамаагуй” гээд
Босоод нэг маань нуувчнаас ухасхийн гарлаа.
Харин би галав битгий юүлээсэй гэсэндээ
Хайран нуувчнаасаа ухасхиин гарсан юмсан.
Хөрст газраа тэврээд би уналаа.
Хоёр нүд минь одоо ингээд сүүмийнэ.
Хойшоо харж амжаа ч үгүй, амжаа ч үгүй байтал
Хөвгүүд харин тулаанд орж байнаа.
Намайг хэн орлож, дайралтад хэн орох бол?
Нандин хүсэл болсон гүүрийг хэн эзлэх бол?
Хувцас нь томдчихсон тэржаахан хүү л
Хойноос минь босоод намайг орлоосой гэж хүслээ.
Эргээд нүүрэндээ мишээл тодруулж амжлаа.
Эр хүн намайг орлоно гэдгииг мэдлээ.
Эргэж харж амжаа ч үгүй, амжаа ч үгүй байтал
Энхрий хүүхдүүд тулаанд орж байнаа.
Тэсрэлтүүд зүрхнүүдийн цохилтыг дарна.
Тэгэх тусам миний л муу зүрх харин
”Төгсгөл бол төгсгөл биш,
Төгсгөл бол хэн нэгний эхлэп” хэмээн хашгирлаа.
Хөрст газраа тэврээд би уналаа.
Хоёр нүд минь одоо ингээд сүүллийнэ.
Хойшоо харж амжаа ч үгүй, амжаа ч үгүй байтал
Хөвгүүд харин тулаанд орж байнаа.
|