Өндөрлөгийг минь тэд өөрийн юм шиг эзэгнэж,
Өөдөөс минь минометын галаар тургилна.
Харин бид вокзалын лангуу руу эүтгэж байгаа юм шиг
Хар чадлаараа тэр өндөрлөг рүү мацна.
Галын зурвас дундуур өөдөө мацна.
Галзуу юм шиг босон гүйнэ. хяран хэвтэнэ.
Заяа тавилан, зам бүхэн огтлолцсон юм шиг
Заавал тэр өндөрлөгийг авахаар зуггэнэ.
Улайссан сум залгин унахуйд
Уухайн дуу хоолойд минь тээглэнэ
Долоон удаа тэр өндөрлөгийг аваад
Долоо дахъ удаагаа тэр өндөрлөгийг алдлаа.
Газар шороо хуурсан будаа шиг шатна.
Галзуу юм шиг дахин босохоос зүрх ухнэ.
Найм дахь удаадаа бүрмөсөн бид авна.
Намайг төрөхөд л тэр биднийх байсан юм чинь.
Яах гэж бид энэ өндөрлөгтэй зууралдана вэ?
Яасхийгээд тойроод гарчихаж болдоггүй юм уу?
Яахын аргагүй хувь заяаны харгуй бүхэн
Яг л энэ өндөрлөг дээр огглолцсон байж дээ.
Гүрэн улсын минь хот тосгод, ой мод
Ганцхан тэр өндөрлөг дээр тогтож байлаа.
Гарц, зам, хувь заяа бүхэн маань
Ганцхан тэр өндөрлөг дээр огтлолцож байлаа.
|