Арбатын гудамжинд аав, ээжтэйгээ
амар тайван амьдарч 6айлаа.
Одоо харин цэргийн эмнэлгийн
Орон дээр битүү боолттой хэвтэж байнэа.
Баруун орны нөхөр маань амьсгал хураачихаж,
Зүүн орных арай л үхээгүй бололтой.
Суу алдраар яах юм, алтан нар ч юу юм,
Сувилагч Клавагаар ч яах билээ.
"Хөөе, залуу минь, чиний
хөлийг чинь тайрчихсан байна” гэж
Зүүн орны нехер маань гэтэл
зүүлэг юм шиг шивнэдэг байна шүү.
Үгүй байлгүй, ахан дүүс ээ,
унэндээ зүгээр л тоглосон байпгүй.
"Хурууг чинь л зөвхөн тайрна" гэж эмч
худлаа надад хэлээгүй байлтай.
Зүүн орны хөрш минь тэгээд
зөндөөн хөхөрч, хошигноод л байх юм.
Харанхуй шөнөөр зүүдэндээ дэмийрч
хоёр хөлийг минь яриад л байх юм.
Босох чинь ч өнгөрч дээ гэх юм,
Буцаж чадахгүй, эхнэрээ ч хэрахгүй гэх юм.
Болдогсон бол чи өөреө
босоод өөрийгөө хараасай гэх юм.
Хэрвээ би тахир татуу болоогүйсэн бол
Хэрвээ тэгээд орон дээрээсээ буучихдагсан бол
Зүүн орны тэр нөхрийн
Цагаан хоолойг нь тас хазахсан.
Байн байн Клаваг гуйж
Ямар болсноо ч асууж үзлээ...
Баруун орны хөрш минь амьдсан бол
Яг л үнзнийг хэлэх байсан даа.
|