Би - ЯК, сөнөөгч онгоц, мотор минь хүрчигнэнэ.
Битүү хөх тэнгэр -амьдран суудаг орчин минь.
Кабин дотор минь суудаг тэр хүн
Харин өөрийгөө сөнөөгч гэж боддог юм.
Саяын тулаанд би “Юнкерс” унагалаа.
Санаан зоргоороо тоглож өглөө.
Кабин дотор минь суудаг тэр хүн
Харин намайг зовоож гуйцлээ.
Өнгөрсөн тулаанд цоо буудуулсан.
Өвгөн механики маань оёод өгсөн.
Кабин дотор минь суудаг тэр хүн
Харин дахиад л годройтуулж эхэппээ.
Бөмбөгдөгч онгоцноос бөмбөг унаад л
Буудлыг минь суйрүүлж байнаа.
Тогтворжуул агч маань араас шуугиад
“Тайван амгалан байцгаа” гэж байнаа.
Араас минь “Мессершмитт” дайран ирлээ.
Арай ч үгүй байлгүй, шархдаж ханалаа.
Кабин дотор минь суудаг тэр хүн харин
Халз мөргөхөөр шийдсэн бололтой.
Яах гээд байнаа чи? Одоохон дэлбэрнэ ш дээ
Ямартай ч элсэн дээр хэвтэх учиргуй байж.
Хориглосон бүх аргыг зөрчөөд
Хурдаа аван шумбаггтаас гарлаа.
Амьд гарчээ, гэвч арас, ай халаг шатах минь яав,
Алив нөгөөх надад хөөгдсөн нөхөр яав?
Тээр дор утаа баагиулаад
“Тайван амгалан жаргаарай” гээд унаж явнаа.
Гавал дотор минь суудаг тэр хүн
Ганцаараа үлдэх ухзан сийлжээ.
Өөрийг маань хүртэл үхтэл хуураад
Үхлийн гогцооноос аваад гарчээ.
Жолоог минь өөр лүүгээ огцом татаад
Жигтэйхэн ихээр ачзаллл нэмлээ.
Дахиад л түүний хийснийг дагахаас
Ахиад л яаасан ч чадахгүй гэж амлая.
Ингэтлээ түүний дарамтанд орсноос
Элгээрээ газар луу шурган унахсан.
Судас зогсчихлоо, дуулахгуй байна уу,
Шатахуун дуусаж, цус минь тэг заачихлаа.
Машин ч гэлээ, хязгаартай болохоор
Манай цаг ингээд дуусчээ.
Дотор минь суугаа тэр хун харин
Духаа гэнэт урд шилэнд наачихлаа.
Үхчихжээ, нэг юм, хөнгөхөн нисэж байна.
Эцсийн хучээрээ цойлон дүүлье.
Энэ чинь харин юу болчихов оо?
Ийм гунзгий шумбалт байдаг юм гэж үү?
Тийм ч ихийг амжуулж чадсакгүй ээ. .
Тэгэхдээ намайг өөр онгоц орлоно оо.
Тээр хойно би өөреө мөн л
”Тайван амар жаргаарай” хэмээн дуулсан биз ээ.
|