Бөмбөрцгийг бид хил дээрээс буцаан эргүүлсэн
(Урьд нь тэгж байсан юм).
Батальон захирагч маань харин эргүүлээд
Уралыг курлуудаж байгаад ешиглечихсен.
Тэвч сүүлд нь бидэнд давших тушаал өгсөн
Тээсэн үртэс, алхам гаэраа буцааж ав гэж тушаасан.
Тэгэвч бид наран гариг буцан нүүгээд
Тэртээ Дорно зүгт шингэх шахсаныг санаж байна.
Дэлбээт цэцэгсийг хөлөөрнө өшигчин
Дэлхийг бид анхапгаараа хэмжээгүй
Түүнийг биднүүс гутлаарпа
Өөрсдөө өөрсдөөсөө түлхэж байгаа юм.
Өвсен бухлыг Өмнийн салхин хийсгэж
Өлен сурэг хадан хавцап нөмөрдөнө.
Цохилтын хүчийг дураараа бид өөрчлөөд
Цор ганцхан дэлхийг хөшүүрэггүй эргүүпж яваа юм
Манай нөгөө ээлжийн тасгууд л
Маньтай хамтад нь дураараа эргүүлээд байгаа юм.
Зүг буруу нар шингэлээ гэж айгаад хэрэггүй
Жирийн өдөр гэдэг чинь хуучирсан улгэр шүү дээ.
Довцог топгодыг тэврэн мөлхөж.
Дов сондуулыг элгэндээ үнгээд
Өвдгөөрөө биднүүс Дэлхийг
Өөрсдөө өөрсдөөсөө түлхэж байгаа юм.
Гараа өргөн зогсох хүнийг
Ганцыг ч атугай олж харахгүй ээ.
Амьтан бухэн маханбодоо ашигладаг.
Алагдсан хүмүүсээр амин биеэ хахалдаг.
Тэнэг тугалга бүгдээрэнг минь ононогэж үү?
Нуруу руу орох, өмнөөс ирэхийг хэн мэдлээ
Тээр урд нэг маань шагайвар дэрлэн уналаа
Номхон тушаал авсан мэт Дэлхий эргэхээ болилоо.
Алагдагсдын араас агшин зуур гашуудаж
Ардаа би тавхайгаан гээчихжээ.
Одоо харин тохойгоороо Дэлхийг
Өөрөө өөр лүүгээ эргүүлж байгаа юм.
Хэн нэг маань босоод ирэв, мэхийх щцг болов.
Хэнхдэг цээжиндээ сум зоолгон унав.
Тэртээ Дорно зүгээс наран мандуупахаар
Тэгэвч батальон Өрнө зүг рүү мөлхсөөр байгаа юм.
Намгийн хийгээр амьсгалж, гэдсээрээ шавар тучна.
Нүдээ таглан өмхийгөөс өөрийгөө хаана.
Тэгэхээс тэгэх гэсэн шиг Өрнө зүг рүү биа мөлхөнө.
Тэнгэрийн наран ердийн замаараа мөлхөнө.
Хөл минь, гар минь бүтэн эсэхийг бүү мэд.
Хуриман дээр, шүүдэр тамшаалан суугаа ч юм шиг,
Өвсний үндэснээс шүдээрээ чангаан
Өөр лүүгээ, өөр лүүгээ Дэлхийг татаж явнаа.
|