Ямар үдэшлэг байв аа, бүжиг, шуугиан, мэдрэлийн цогц!
Яаж зурх минь хоёр цохилохын оронд гурвыг амжуулж байв аа?
Торгон цэргүүдийг хатагтай нар өөрсдөө уриад л,
Тэр бол уламжлалт цагаан вальс байлаа, сэтгэл алдрам.
Чи ч гэсэн зовлонтойгоо хамт бүжгээ хуваалцаж байсан ч,
Чухам нэгэн бүсгүйг урихыг хэдийнээс хүсэж байсаан.
Яая гэхэв, ажил чинь хэзээний л болдоггүй хойно доо,
Яараад л, дайнд явах болчихдог, эсвэл хэн нэгэнд туслах.
Харин одоо хүсэл мөрөөдөл чинь тулаад ирлээ.
Хүүхнүүдийн дундаас ганцхан түүнийг урих гэсэн биз дээ.
Чамайг урихаар тэр бүсгүй өөрөө шогшоод ирлээ.
Чамархайны чинь цус вальсын хэмнэлээр огшоод ирлээ.
Гайхамшигтай тэр үдэшлэг дээр Гаднаасаа чи тайван харагдсан.
Гагцхүү сүүдэр чинь л харин Гарцаагүй чамайг илчлээд байсан.
Лаануудын дөлөх гэрэл дунд тэр Лэглийгээд л, чичрээд л, нугарч унаад байсан
Энхрийхнээр тэврээд чи, Эргэлдэнхэн бүжээд чи,
Хутганы ирэн дээгүүр ч түүнийгээ Хурдхан аваад зугтах гээд байсан.
Өдгөө харин гараа эвхэж зогсоод яахав, Өөрөө чи өөрөө ч биш, бас хэнийх ч биш ээ.
Цагаан бүжиг байсан, итгэмгүй хүн ч итгэмээр,
Залуухан зүүдний, хөөр баярын төгсгөл байсан.
Өнөөдөр эрчүүдийг бүсгүйчүүд урьж байна.
Өнөөх эрчүүл нь зүрх зориггүй, зүрх зориггүй байсных биш ээ.
Энэхэн үдэшлэгийн орой л бүсгүйчүүд болон хувирлаа.
Эргэлдэн бүжихэд толгой нь эргэж байгаа, яг л хуучных шигээ.
Яая гэхэв, ажил чинь хэзээний л болдоггүй хойно доо,
Яараадл, дайнд явах болчихдог, эсвэл хэн нэгэнд туслах.
Цагаахан вальс, цагаахан вальс эргээрэй, эргээрэй,
Цасан ширхэг улам удаан бадраарай, 6удраарай.
Чамайг тэр бүсгүй амьдралд урихаар ирсэн юм шүү.
Чи харин вальсаас цагаан, хананаас цагаан болчихсон байсаан.
Гайхамшигтай тэр үдэшлэг дээр Гаднаасаа чи тайван харагдсан.
Гагцхүү сүүдэр чинь л харин Гарцаагүй чамайг илчлээд байсан.
Лаануудын дөлөх гэрэл дунд тэр Лэглийгээд л, чичрээд л, нугарч унаад байсан
Энхрийхнээр тэврээд чи, Эргэлдэнхэн бүжээд чи,
Хутганы ирэн дээгүүр ч түүнийгээ Хурдхан аваад зугтах гээд байсан.
Өдгөө харин гараа эвхэж зогсоод яахав, Өөрөө чи өөрөө ч биш, бас хэнийх ч биш ээ.
Офицеруудын ордонд ч бай, Лицейд ч бай, үдэшлэг гэдэг
Ордон хаш, сургууль дээр ч ав адилхан, чи л азтай.
Цагийн сайханд Орос оронд торгон цэргүүдийг
Цагаан вальсад хатагтай нар л урьдаг байсийм, цав цагаахан.
Харцаа нуугаад, нам гүм, гайхаж цехсен олны дундуур,
Хаашаа ч, юуг ч тогтон харж чадахгүй биеэ бариад.
Бүсгүйчүүд бидэн рүү яаран ирдэг байсан юм.
Бүжгийн танхим нь тэр чигээрээ эх орон минь байсан юм.
Заяа төерөг чинь чамайг хааш нь ч шидсэн хамаагүй,
Цагаахан тэр вальсаа санах бүрий инээмсэглэ,
Далай тэнгис, огторгуйн гүнээс буцан ирэх бүрийд чинь
Дандаа чамайг бүсгүйчүүл цагаан вальсад уринаа.

|