Ахан дүүсийн булшин дээр загалмай босгодоггүй.
Алсын холоос бэлэвсэн эхнэрүүд уйлан ирдэггүй
Хэн нэгэн тэнд цэцгийн баглаа авчирч тавьдаг.
Хүндэтгэл үэүүлж, Мөнхийн гал ургэлж асдаг.
Энэ газар шороо орвонгоороо эргэж байсан.
Эдүгээ харин боржин хавтангаар өнгөвлжээ.
Энд тус тусдаа хувь заяа гэж байхгуй.
Энд хувь заяа бухэн нэгэн заяалд шингэжээ.
Мөнхийн гал дотор нь -дөл авалцсан танк,
Модны зомгол шиг дурсхийсэн орос тосгод,
Шатаж буй Смоленск, шатаж буй Рейхстаг,
Шатаж буй цзргийн зурх харагдаж байна.
Нийтийн булшны дэргэд уйлсан эхнэрүүд үзэгдэхгүй.
Нулимсаан барьдаг хүмүус л тийшээ зүглэдэг юм.
Тэр булшнууд дээр загалмай босгодоггүй...
Тэглээ гээд гашуудал нимгэрнэ гэж үү?
|