Тариагаа орхичихоод эрчүүл маань явчихлаа.
Айхтар юм боллоо.
Тэдний бараа цонхоор харагдахаа болилоо.
Алс замын тоос халхалжээ.
Болсон түрүүнээс үр цухуйх нь
Хадаагүй талбайн нулимс шиг.
Байшингийн ханыг нэвтэлж
Хүйтэн салхи сийгнэ.
Та нарыгаа хүлээж байя, морьдоо яаруул!
Дайснаа дараад, дайснаа дараад эргээрэй!
Аясын салхи садаа битгий хийгээсэй, Ар нурууг чинь илбэн таалж өгөөсэй!
Та нарын үгүйд уд модон уйлаад,
Та нарын инээд үгүй болохоор
Тэс модон хорчийгоод уналаа. Та нар минь хурдан хүрээд ирээрэй!
Бидний амьдардаг өндөр байшин
Та нарын үгүйд хоосрон эзгүйрээд
Ганцаардал, хүлээлтээр дүүрэх юм аа.
Өмсөөгүй цамц чинь өнгөө алдаад,
Өгөр даагаад шинээрээ хуучирлаа.
Хуучин дууны гунигт аялгуу л
Хоолой дээр минь торох юм аа.
Та нарыгаа хүлээж байя, морьдоо яаруул!
Дайснаа дараад, дайснаа дараад эргээрэй!
Аясын салхи садаа битгий хийгээсэй, Ар нурууг чинь илбэн таалж өгөөсэй!
Та нарын үгүйд уд модон уйлаад,
Та нарын инээд үгүй болохоор
Тэс модон хорчийгоод уналаа. Та нар минь хурдан хүрээд ирээрэй!
Нийтээрээ ижилхэн шаналанд унаж,
Нөгөө л зовлонт едрүүд урсаж,
Орилон гинших тарчлаант дуулал
Оройн мөргөлийг орлох юм аа.
Та нарыгаа бид явган ч бай, морьтой ч бай,
Тахир татуу ч бай, ядарсан ч бай, хамаагүй,
Үүдэн дээрээ тосон угтанаа.
Эмгэнэлийн бичиг л бүү ирээсэй!

|