Хашаан дотроо банз модоор ширээ заслаа.
Хүлээлгэсэн эзэд ирээгүй, даалуу л нүдэж суунаа.
Хаврын энэ өдрүүд өвлийнхөөс урт санагданаа.
Харгуй, хугацаа сунжирна, гэхдээ одоо мадаггүй ээ.
Дайнаас өмнөх үеийн чийдэн хагас улайн ёлтойно.
Дайсны олзлогдсон цэргүүдийг Москва ихэмсгээр ширвэнэ
Гэтэл хаа нэгтээ цэргүүдийн зүрхийг бөмбөгний хэлтэрхи ёворсоор л,
Гэтэл хаа нэгтээ тагнуулчид “амьд хэл“ -ний эрэлд гарсаар л.
Улаан тугаа шинэчилж, зам талбайгаа шүүрдлээ.
Угталтын жагсаалд бэлтгэж зүймэл шал шиг зүлгэлээ.
Өрнө зүг рүү гэтэл, суман сумангаараа цэргүүд явсаар л, явсаар л,
Эмгэнэлийн бичиг авсан авгай хүүхнүүд орь дуу тавьсаар л...
Булгийн усаа ханатлаа уугаагүй юмсан.
Гэрлэлтийн бөгжөө бэлдэж амжаагүй юмсан.
Их зовлонгийн урсгал хамаад явчихсан юмсан.
Эцэс төгсгөл гэдэг ирдэг л юм байнаа.
Цонхны шилэн дээр хэрээслэн наасан цаасаа хууллаа.
Цаадах гэрлийг нь нуухаа больсоон, хөшигнүүд тонилцгоо!
Гэтэл тулааны өмнө хаа нэгтээ хавчигнаас спирт түгээсээр л,
Галзуу цагаан спирт гэдэг айдсыг ч, хүйтнийг ч, тахлыг ч дийлнээ.
Бурхдынхаа зурагны лааны тортгийг арччихлаа.
Будант сэтгэл минь залбирал, шүлэг хоёрыг туурвиж байнаа.
Улаан хэрээстэй галт тэрэг гэтэл цувсаар л, цувсаар л,
Уул нь радиогоор хохирлын хэмжээ их биш гэсэн юмсан.
Гадаа гэртгүй мод, бут цэцэглээд ирлээ.
Газар хийгээд бөмбөгний нүхэнд хөлдсөн ус гэслээ.
Удахгүй ингээд хөдөлмөрийн гавъяаны л төлөө
Улаан титмийг шинэхэн өвсөөр чимэглээд зүүнээ.
Хаурулын бөмбөлөг хотын дээгүүр хөвөхөө болилоо.
Хахир дуутай дохио ялалтын бүрээ тэтах гээд чимээгүй ээ.
Харин алагдаж мэдэх суман захирагчдын оронд
Хаа нэгтээ салаан дарга нар нь дэвшиж амжих нь ээ.
Олзлон авчирсан хөгжим хангинаад уналаа, тэр,
Олон бүгдээрээ амгалан жаргая гэсэн андгай хадлаа.
Тэглээ ч гэсэн өрнө зүг рүү галт тэрэг цувсаар л, цувсаар л.
Тэр газарт дайсан уг нь үлдээгүй гэж санагдсан юмсан.
|