Сул цусан тулаан дундуур дэлхийн талыг туулсан.
Сумантайгаа хамт алхан. мөлхөн туулсан.
Энгуй их гзвъязны маань хариуд одоо
Эмнэлгийн галт тэрэг буцаан авчирлаа.
Тонн хагасын ачааны тэрэг
Төрөлх гэрийн минь үудэнд хүргэлээ.
Манай гэрийн утаа нэг л еер харагдахад
Машинаас буугаад хэлгүй юм шиг зогслоо.
Цонхнуүд маань харцнаас далдирч
Тосон гарсан эзэгтэй маань цэрэг эрд баярласангүй.
Ханхар цээжинд минь нулимсаа у наган наалдсангүй.
Хоёр гараа савчин хаалган тийш л дохив.
Хасар, басар ноход гинжээ чирэн цовхчив.
Хагас харанхуй үүдний пин рүү алхав.
Тэнд байсан хүний юманд тороод
Тэнхээ мэдэн хаалгаа үгзрав, өвдөг минь бохиров.
Миний сандал дээр, ширээний ард
Мэндийн хариугүй шинэ эзэн тухалжээ.
Хантаазыг минь нөмөрч, эхнэрийг минь тэвэрчээ.
Хасар, басар ноход цовхчихын учир тэр ажээ.
Шуурган галын думдуур гэр лүүгээ яарч
Шунгинах суммы доогуур инээх завгүй явахад минь
Тэр хүн гэрийн минь тавилгыг өөрчлөөд
Тэр чигээр нь өөрийнхөерөө янзалжээ.
Дайны бурхны ивзэл дор мөлхөж явахад
Дайсны их буу биднийг суйрүүгик байхад
Үхлийн сум харин ар нуруунаас минь
Үггүй урваггтаар зурхийг минь оноод шигджээ.
Сээр нуруугаа гурвантаа нугалан бөхийж
Сэтгэлийн тэнхээгээ тусламж болгон дуудав.
”Болгоож хайрла, нөхөд минь, айл андуураад
Бостыг чинь даван ороод ирчихэж” гэв.
Ухаандаа, тэр айлыг эв найртай байг,
Унд, талхаар бялхаж байг л гэсэн юм.
Шинэ эзэн харин чихэн дүлий, нүдэн балай.
Шинж байдал нь яг л тийм юмсанж.
Будаггүй шал эргэлдэн хөмрөв.
Буцаад гарахдаа урьдынх шиг хаалгаа савсангүй.
Цонхны хавтас зугуухан онгойж
Цохолж хойноос хэн нэгэн буруутайяа шагайв.
|