Он, сар, өдөр, үйл явдал, нөхдийн минь дүр
Олон зууны туршид сэтгэл дотор минь нуугдсан юм.
Дурсамж маань есөн алдын худаг шиг гүн,
Тонгойж байгаад шагайлаа ч гэсэн,
Дур зургууд нь бүдэгхэн сүмийнэ.
Юу нь унэн, юу нь худал байсныг
Ер бусин шударга шуух л шүүдэг билээ.
Сэтгэл доторхи юмтай аяар аяар харьцаарай.
Шавраар хийсэн ваарыг битгий хагалчихаарай.
Дайны талбараас үлдсэн
"Сапёрууд гандцхан удаа энгээ гаргадаг"
гэх мэтийн үгс заримдаа миний сэггэруд
орж ирээд байдаг уэн
Зарим нь түүнийг залхуутайяа эргүүлдэг юм.
Зарим нь болохоор дургуйхэн дурсдаг юм.
Харин гурав дахь нь дурсахыг ч хүсдэггүй болохоор
Хагацан одеон бухэн маань дараастай эрдэнэс мэт
Хэнд ч олдохгүй, хэн ч ухаж чадахгүй ээ.
Зам заадаг сумыг нь цагийн урсгал
Зайлуулаад холоо хаячихсан болохоор
Элэн одсоныг эрэн төөрөх их амархан,
Эргээд буцах зама а хэзээ ч олохгүй ээ.
Дайны талбараас үлдсэн
"Сапёрууд гандцхан удаа энгээ гаргадаг"
гэх мэтийн үгс заримдаа миний сэггэруд
орж ирээд байдаг уэн
Шуурга шиг битгий шуураад бай, хүлээ,
Шалтаг, шалтгаан бух юманд байдаг гэдэг ээ.
Зөрүүдлэхийг биш, мартахыг тэд хүсдэг биз ээ.
Зэллэн одеон он жилүүдийн сүүдэрт
Зэвэреэн, мартагдеан бөмбөгнүүд хэвтэж л байгаа.
Өнгөрсөн дурсамжийн минийг оролдож
Өөрийнхөөрөө зүтгэвэл алдаа гарна аа.
Минтэй талбай дээр алдаа гаргавал
Миний ч, чиний ч амь сүйрнээ.
Дайны талбараас үлдсэн
"Сапёрууд гандцхан удаа энгээ гаргадаг"
гэх мэтийн үгс заримдаа миний сэггэруд
орж ирээд байдаг уэн
Ганцхан цохилт болоход зүү гүйж эхэлнэ.
Ган татлага шиг бөх мэдрэлийн судас байдаггүй ээ.
Дэлбэрэлт болоход мэдрэлийн судас тас усэрнэ.
Тэр бзмбөгийг цагаас нь өмнө гаргаж ирээд
Тэслэгчийг таслачих ч байж магадгүй ээ.
Цэцгэн дор амгалан газар нойрсоно.
Цэцгэн дороос тэсрэх бөмбөг гарна.
Тийм бөмбөгийг эвтэйхэн гараар
Тээр хол, хүмүүсээс зайдуу тэсэлдэг ээ.
Дайны талбараас үлдсэн
"Сапёрууд гандцхан удаа энгээ гаргадаг"
гэх мэтийн үгс заримдаа миний сэггэруд
орж ирээд байдаг уэн
|