Ингээд боллоо, гар чичрэхээ болилоо
Дэшээ, одоо, улам дээшээ!
Ангалын ёроол руу айдас хүйдэс
Эгнэгт, эгнэгт нисэн одлоо.
Амрах шалтаг гаргаад яахав
Дээшээ, дээшээ, халътиран мацлаа.
Эзэлж болдоггүй оргил
Дэлхий дээр байдаггүй юм.
Хэний ч мацаагүй халил дунд
Үлдэх ганц нь миний л жим.
Хэний ч хурээгуй хил хязгаарт
Үлдэх ганцы нь би эзэлнэ.
Үрэгдсэн нехдийн минь нэрийг
Цас даран нуужээ.
Үзэгдээгүй жшлүудийн дундаас
Цорын ганц нь глинийх.
Мөсний цэнхэр туяа
Оргилын хажуугаар нэлийж,
Мер, мерүүдийн нууцыг
Орог чулуу хадгалжээ.
Харин би бухний толгой дээгүүр
Хүсэл мөрөөдлөө ихэмсгээр ажиж
Цас, дуу хоёрынхоо
Цэвэр ариунд итгэнэм.
Эргэлзээ бухнээ би
Энд л таягдан хаяснаа
Хичнээн хугацаа өнгөрөг, хамаагүй
Хэзээ ч харин мартахгүй.
“Үргэлж хийморьтой бай!“ гэж
Ус надад шивнэсэн.
Тэр чинь одоо ямар гараг байлаа даа?
Тийм ээ, нээрээ Лхагвад байсан шүү дээ.
|