Энэ бол тал биш, эндхийн цат уур шал өөр,
энд цасны нуралт ар араасаа хуйларч,
энд чулууны нуралт ар араасаа нүргэлнэ.
Хавцалд тулаад буцаж болох ч,
халуун тулааны зам шиг аюултай
хамгийн хэцүү зөргийг бид сонгоно.
Тээр доор, тэгш газар дээр
тэнгэрээс од шуурсэн ч байт, юу юм,
тэглээ ч энд гарч үзээгүй хун -өөрийгөө сориогуй хүн.
Тэнд ухтлээ зутгэсэн ч, жаргалтай амьдралыг туулсан ч,
эндхийнх шиг энгүй, хосгүй гайхамшгийн
аравны нэгийг ч амсаж чадаагүй ээ.
Шарилын минь толгойг манах чулуу
сүрлэг том хөшөө биш, жирийн л хад,
сарнайн баглаа, гашуудлын тууз тэнд үгуй ээ.
Мөрөөн гаргаагүй уулсын минь оргил
мөнхийн зул шиг едертее гэрэлтэж,
маргадын өнгөт мөсөөр гялалзана.
Хадуурч л байг, ярьцгааж л байг,
харин хэн ч дэмий нэг урэгдээгуй ээ.
хатгаа тусаад, архинд шатаад ухсэнээс дээр ээ.
Тохь тухаа аз туршилт, асар хунд сорилтоор солиод
тас шиг залуус бидний оронд хурээд л ирнэ,
туудж амжаагүй замыг минь дуусгана.
Урд чинь ханан хад,.. болгоолгжил,
ууланд авирахдаа чулуу, мөс, асганд бүү найд,
учир начиргүй аз харайна гэж бүү итгэ.
Хоёр гарынхаа бупчинд, холбогч олсондоо найд,
хойноос чинь зүтгэх нөхөртөө найд,
хаданд зоосон гадсандаа залбир.
Чадал шавхарч, өвдөг чичрэвч, алхам ч бүү ухар,
цээжин дотроос зүрх минь сугараад
цэнхэртэх оргип руу түрүүлээд гүйнээ.
Газар дэлхийг алган дээрээ тавиад баясавч
гарцагуй шинэ оргилуудад авиран гарах
гал шиг тэр залууст ахиад л атаархана аа.
|