Хотын уймээн, машины шуугиан руу Холын холоос буцан ирлээ, өөр хаачихав. Уулсын оргилд, уулсын оргилд зурхээн орхичих Униар дундаас буун ирлээ, өөр хаачихав. Ямар ч хэрэггүй хэрүүл уруулаа орхиоч, Ямар сайхан баталгаа олсныгминь сонсооч! Оргилд нь гарч үзээгүй уулсаа с илүү Онцгой сайхан уулс байхгуй ээ! Зовлон дунд ганцаараа үлдэхийг хэн хүснэ? Зүрхнийхээ дуудлагыг ул тоон явчихыг хэн хүснэ? Буулган авсан оргилуудаасаа буцан ирлээ, өөр яахав. Бурхан ч гэсэн газарт бас буудаг шүү дээ. Ямар ч хэрэггуй хэрүүл уруулаа орхиоч, Ямар сайхан баталгаа олсныг минь сонсооч! Оргилд нь гарч узээгуй уулсаас илүү Онцгой сайхан уулс байхгүй ээ! Зөндөө сайхан дуу, сэдэв, уг, итгэлийг уулс минь Зааж өгчихөөд, өөртэй нь улдэхийг л гуйх юм аа. Зарим нь жилээр, зарим нь бурмөсөн буугаад ирэх юм. Зайлшгүй бид буцах л учиртай юм чинь. Ямар ч хэрэггүй хэрүүл уруулаа орхиоч, Ямар сайханбаталгаа олсныгминь сонсооч! Оргилд нь гарч үзээгуй уулсаас илүү Онцгой сайхан уулс байхгуй ээ!
© Жигжидсурэнгийн Нэргyй. Орчуулга, 2006