Голын ёроол руу зөрүүдлэн би тэмүүлнэ.
Хоолой минь боож, чих минь шуугина.
Голын гүн рүү яах гэж тэмүүлэв!
Хуурай газар дээрээ болоод л байсан ш дээ.
Тэр газар дээр байшин, бас ширээ минь байсан
Тэнд би дуулж, бас хар чадлаараа зүтгэж байсан.
Их усанд хааяа шумбан сэлдэг байсан.
Их хэцүү ч, мандал дээр нь тогтож чадаж байсан.
Хүчилтөрөгчтэй жирийн л хоосон агаар дунд
Хүсэл тачаалдаа шатан цонхийж байсан.
Өдгөө харин шал өөр ертенц рүү явж байна.
У лам доошлох тусам буцах зам минь хаагдаж байна.
Амьсгаа минь давчдана, энэ орчинд,
Амаа ангайлаа, яадаг юм, ус юм чинь.
Архимедын оргил руу зутгэлэх мэт
Ахиад л доошоо, улам гун рүү тэмүүлнэ.
Шүрэн эргийг дайран гараад
Шинэ ертөнцийг нээж байна гэж
Зүүдэлдэг байснаа санаж байна.
Зүг чигээ алдаж орхилоо.
Шүрэн хотууд үзэгдэж байна...
Чив чимээгуй, юун ч их загастай юм.
Дүүрэн ухаантай, олон өнгөтэй,
Дүв дүлий орчин байна.
Ээжүүдийн маань айлгадаг байсан
Элдэв агшин хаашаа одов?
Түүдэг үгүй мөртлөө гэрэл гараад байх юм.
Тийм орчинг нар гэрэлтүулдэггүй юм байна.
Агуу их юм болгон, ойлгож амжаагүй бүхэн,
Андуу эндүү тэнэглэл, цолгио цалгиа,
Албаар хорьдог, алс руу хөөгддөг бүхэн бас
Аврагдах мэт усны гүнд алга болов.
Бурхан минь, юутай ч гэсэн живчихлээ.
Бус олон юм хорвоо дээр удахгүй ээ.
Гүн рүү нь улам яргах тусам
Ёроолд нь хүрэхэд хэцүү байнаа.
Гавлын ясанд үхэл жингэнээд,
Гүний даралт нуруу хугалаад,
Ус намайг түлхээд гаргах нь.
Уурлаад намайг хүлээж авахгүй нь.
Усны ёроолд хүрэхийн тулд би,
Улам гүнд нь очихын тулд би
Шор сэрээ, карабин буу,
Чулуу ч бас авсан юмсан.
Хутгаа хаяпаа, надад хэрэггүй,
Хортон дайсан энд алга, бүгд л хүн аж.
Зэвсэг агссан хүн энд
Тавган дээрхи бөөстэй адил тэнэг аж.
Энд би далайн мөөгтэй л ижил,
Энд ямар ч зэрэг, дэв байхгүй.
Эргээд бид загас болон хувирч,
Эрхтэн бүхэн минь сэлүүр болдог аж.
|