Нулимсан тэнгис эргэн тойрон цэлэлзээд, Нулимсан онгоцонд нулимсаар биеэ угаана. Өөрийнхөө нулимсаар дүүрсэн тэнгисээр дамжин Өнөөдөр би Нулимсан далай руу хөвж явна. Гамшиг суйрлийн дунд гав ганцаараа, Гарцаагүй би барьц алдах нь байна шүү. Сургуульд байхад далай тэнгис хоолны гавсаар дүүрэн гэж Сургадаг байсан нь дэмий л хэрэг байж дээ. Үгүй ядахнаа, мөсний хэлтэрхий тааралдаасай. Эсвэл сайхан санаат далайн гахай учраасай...
© Жигжидсурэнгийн Нэргyй. Орчуулга, 2006