Хонгор янагийг минь хааны цэрэгт
холтгон салгаад аваад явчихад нь
Марьюшка яагаад, би яагаад гол руу усэрч,
манан залгиад дуугаа хураачихаагүй юм бэ?!
Зочны өрөөгөө би гашуун нулимсаар угаагаад
зэндээн олон жил үүдийг нъ хаагаад орхино
Нуурын дээрээс уд мод шиг. уд мод шиг тонгойж
нулимсаа урсган чинийхээ тавиланг тольдоно.
Шим щүүстэй. гаа ханхалсан хорхой өвс
чамайг эагүйд хорчийн унаж, салхин исгэрнэ.
Цэргийн эхнэрийн үйлэн заяа, үйлэн заяа
чиглэсэн сум шиг цээжийг минь яагаад үл тойрно?
Хээр талаар тодхон зөрөг зурайтал гаргана,
хуримын титмээ цэцэгс түүн дурайтал сүлжинэ.
Охин үсээ шаланд хүртэл, шаланд хүртэл унжуулж
оройтон бууралггавч хонгор чамдаа хадгална.
Цагаахан дийзнээс бөгжийг минь гаргаж тавиад
цугаараа тойрон дуу аялцгаана, аяа гунигтай
Миний таавар биелэх болно, биепэх болно, нэгзн цагт,
миний хонгор нэг л өдөр хүрээд ирнэ.
Гэртээ ирэхдээ урьдын адил дуугаам аялаарай чи минь,
гэгээн агаад энхрий үгээр тайвшруулаарай.
Сүйт бүсгүйн амьдрал гэдэг -гүн цүнхээл, гүн цүнхээл,
Сүйт Марьюшка чинь хүлээн суунаа, түргэн ирээч!
|