Зовлонгоо би үүрээд
Хаврын мөсөөр гарч явлаа.
Цөн хөдлөхөд сэтгэл сэвтээд
Голын ёроол руу чулуу шиг одлоо.
Зовлон маань харин хүнд ч гэлээ.
Цуурсан мөснөөс
зүүгдээд үлджээ.
Тэр л одроос Зовлон намайг
Тив дэлхийгээр хайсаар л явжээ.
Эрэгчин бедно, эмэгчин бөднө,
Эрээн алаг уд модны мөчир
Үхээгүй гэдгийг минь мэддэг байжээ.
Үйлийн үр
минь тэр юмсанжээ.
Эсэн бусын хов жив
Эзэн тэнгэрт минь хэл дуулгаж.
Тачаал нь буцалсан миний ноёнтон
Туунийг сонсоод ухасхийхэд
Зовлон, Хэлцэл хоёр нийлээд
Зовлогыг минь үзэхээр
даган гарчээ.
Эзэн тэнгэр минь намайг гуйцэж
Энхрийлэн үнсэж, гар дээрээ өргөв.
Эмээлийнх нь араар сундалдсан Зовлон
Ээлтэй дүрээр инээж харагдав.
Ганцхан хоноод эзэнтэн минь буцав.
Гайхал Зовлон
мөнхөд үлдэв.
|