Модон зүймэл хуучин шал руу
Лааны тос урсана
Мөрдсөн дээрээс минь бороо
Мөнгөн утас шиг шаагина.
Алтан шаргал дарс
Давчдууланхан шуугина.
Өнгөрсөн бүхэн өнгөрч л байг,
Ирэх ёстой нь ирж л байг.
Үхлийн аюул дайрахад
Эргэн эргэн хараад
Буун дуунаар цочсон
Буга согоо зугатана.
Хэн нэгэн тэдний
Хэнхдэг цээжийг онилно.
Өнгөрсөн бүхэн өнгөрч л байг,
Ирэх ёстой нь ирж л байг.
Хар санаат, хамгийг чадагч,
Шүлэнгэтсэн нэг нь зугаагаа гаргаж
Хурцын хурц сумаа
Шингэх нар луу харваж л байг.
Эгшиг аялгууны шуурган дунд
Элдэв өнгө давхцаж байдаг аа.
Өнгөрсөн бүхэн өнгөрч л байг,
Ирэх ёстой нь ирж л байг.
|