Хэн нэг чинь Магометдаа, Аллахдаа, Исусдаа итгэж л бай.
Хэн нэг чинь, юунд ч, чєтгєрт ч бүv итгэж л бай, хамаагүй.
Энэтхэгчүvд гайгүй шашин бодоод олчихсон юм биш vv?
Vхсэн хүн хойд тєрлєє эргээд дахин олдог юм гэнэ шүv.
Сүнс чинь тэнгэр лүv нисээд гарчихдаг ч гэлээ
Сүvлд нь эргээд буугаад ирдэг гэнэ шүv.
Гагцхүv чи гахай мэт амьдарсан бол
Гахай чигээрээ л vлдэж мэднэ.
Амьтан хүн чамайг муу хэлж л байг, муулуулж сур,
Айсны хэрэггүй, ухаантай болоод дахиад л тєрчихнє.
Энэ насандаа харин дайсныхаа vхлийг олоод vзчихвэл
Ирэх насандаа харц чинь улам хурц, тод болох бий вий.
Жирийн л, зүгээр л амьдарчихаач дээ,
Жиргэтлээ хєєрєх цаг ирнэ шүv.
Талийгч болчихоод хойд тєрєлдєє
Дарга болчихоод ирчихнэ шүv.
Хашаа шүvрдэгч байснаа даамал болоод тєрчихнє.
Хамаг хүчээ шавхаад сайд болтлоо єсчих ч юм бил vv?
Харин мод мэт мохоо бол далдуу болоод тєрчих биз.
Далдуу болоод тєрчихвєл мянган жил насална даа.
Урт настай гэвч, урт могой байвал,
Уран хэлтэй тоть болбол мєн хэцүv еэ.
Амьдралынхаа хугацаанд ердєє
Аятайхан хүн л байвал мєн зүгээр ээ?
Яалтгүй тэнэг хүн болоод тєрчихвєл, тєсєєлєхєд хэцүv.
Ямбатай, алдар хүндийн тавцан дээрээс буудаггүй байж дээ.
Харин ийм хойд тєрєл чиний сэтгэлд нийцэхгүй бол
Хашаатай мал болж тєрєєгүйдээ баярлалаа гэж хэл.
Хоёрын хооронд сэтгэлээ горойлгож
Хорсол, гоморхолдоо хахаад яана.
Бурхны заасан тавиланг голбол
Бєєс, хуурс ч болчихож мэднэ.
Хэн нь ямар амьтан байснаа хэрхэвч бидэн олж мэдэхгүй.
Хромосом, ген хоёртойгоо холилдоод генетикчид галзуурчихаж.
Хамуутай энэ муур урьд нь хорон санаатан байсан ч юм уу, хэн мэдлээ.
Харахаас аятайхан тэр хүн хоточ нохой байсан ч юм уу, хэн мэдлээ.
Хєєрєн баясаж, дэвхцээд би
Хараал, жатгыг ч тоохоо больчихож.
Ийм аятайхан шашныг
Энэтхэгчүvд бодоод олчихож.
|