Улс оронд минь түймэр шатаад,
улам дээшээ, улам халуун, улам хєгжилтэй.
Улаан туяанд нь хоёр алхам, гурван буудлагаар бүжиг хийгээд.
Тэрхэн зуур хувь заяа, цаг хугацаа хоёр морио уначихаад
дух руу нь онилох сумыг сєрєн цогиж гарав.
Тэр цогионд нь дэлхий чичрэн дагжих авай.
Зэрлэг сум хортой, сохор, тэгээд бас гичиргүй,
зэрэгцээд бидэнтэй шунгинаж, бид ч нисэх мэт хурдалж,
Морьдын халуун тах мултран унахуй,
дараа нь түvнийг олох хэн нэгэн азтай.
Жолоо цулбуур могой загас мэт гараас алдуураад,
морины давхианд vс минь бодолтой ширэлдээд,
салхин улам ширүvсэж, хонгорцгий нь шулуусгаад,
тархины минь олон нугачааг тэгшлэх авай.
Галаас зугадсангүй, мєрдєлтєєс айсангүй,
цаг хугацаа урсан єнгєрч, хувь заяа мишээл илгээнэ.
Морьтнуудын сэлэм нарны туяатай харшилдана.
Морьтон нь яруу найрагч, морь нь бол Пегас.
Түймэр харин намдаж, дараа нь бүр унтрав,
тэгэвч харин морьдын давхиа саарсангүй.
Хорвоо дэлхий морьдын ийм давхиаг vзээгүй,
Хєлсєн дусал нь жингэнэж, туурай нь бємбєр дэлдэнэ.
Цус эрсэн зэрлэг сум л харин
Цохолсон байгаа яг онох нь ухаажсан мэт ээ.
Хэн нь хэнийгээ дийлэх нь тойрон бүжгээс ч сонин,
Хэн түрүvлэх юм бэ, хэн нь ч лав хождохгүй,
Гагцхүv салхи ширүvсэн яснаас нь махыг нь хуулан хаяад
Араг ясыг нь сэрүvцүvлэн жаргаана.
Удахгүй ялнаа, шархтнуудаа эмчилнэ,
Цаг хугацаа анх удаа тойргоор биш, шулуун шугамаар хурдлана.
Маргаашийн сайхныг амлах амлалт л гашуун агаад хэт шарталттай.
Хурдлан давхихад дайснаа олж харна.
Нєхрєє ч бас... буян болог ээ.
Хувь заяа нуга дамжаад нисэн одно.
Зєнч мэргэн vхлийг араар нь тавьчихаж чадлаа,
Зүрх нь vхээд тэр, гэзгээрээ даллан гээгдлээ.
Зэрлэг сум биднээс хол хоцорлоо.
Цусаараа биш, шүvдрээр нүvрээ угаах заяа байна уу?
Салхин гунигтайяа исгэрч дуугаа намсгав.
Цаг хугацаа цоо буудуулж, заяа тавилан ч бас хохиров.
Салхи, морь хоёр минь л
Цагаасаа ємнє vрэгдэгсдийн цогцос, сүнс хоёрыг тээн одвай.
|