Маргадаггүй юм аа, дур сонирхлын талаар,
Мянга мянган сонирхол байдгийг би сайн мэднээ.
Физикийн суутан Эйнштейн хүртэл
Бүхнийг харьцангуйгаар ойлгодог байсан ш дээ.
Зуунаа дагаад, загвар хєєгєєд
Хувцаслачихсан чинь
“Залуу минь чи єєр хүн болчихож дээ” гэв vv?
Харин би чинь хуучнаараа л байна ш дээ.
Харьцангуйгаар бүх юмыг
Ойлгодог юм шүv,
Бүх юмыг, бүх юмыг.
Ирвэсийн арьсаар ташаагаа ороосныг минь
“Энэ чинь нэг л биш дээ” гэв vv?
Манай эринээс ємнє ингэдэг л байсан шүv дээ.
Манай эринээс ємнє бүхнийг мэддэг байсан ш дээ.
Чулуун зэвсгийн загвар хєєгєєд
Хувцаслачихаар та нар
“Залуу минь чи єєр хүн болчихож дээ” гэх vv?
Харин би чинь хуучнаараа л байна ш дээ.
Харьцангуйгаар бүх юмыг
Ойлгодог юм шүv,
Бүх юмыг, бүх юмыг.
Тулааны дараах шадар цэргийн хувцас ємслєє.
Танилууд минь намайг яагаад ч танихгүй дээ.
Тэгээд би Шекспирийн жүжгийн Ричард шиг
“Тэн хагас улсаа єгье, морь аваад ир!” гэвэл:
Зєрүvд шинжээч, шоолон инээгээд
Заавал намайг дорд vзэн
“Залуу минь чи єєр хүн болчихож дээ” гэнэ дээ.
Харин би чинь хуучнаараа л байна ш дээ.
Харьцангуйгаар бүх юмыг
Ойлгодог юм шүv,
Бүх юмыг, бүх юмыг.
Таяг тулаад, нэпмантай адилхан бүрх тавьчихъя,
Та бүхэн алга ташаад юугаа хийнэ.
Ийм хувцастай намайг амархан таньж орхив уу,
Эцсийн ганц костюмаа тэгвэл ємсєєд гаръя.
Таягаа орхиод, бүрхээ хаячихаар
Дэгжин хатагтай нар мєн л
“Залуу минь чи єєр хүн болчихож дээ” гэж байна.
Харин би чинь хуучнаараа л байна ш дээ.
Бүх юм харьцангуй гэдгийг
Битгий мартаарай.
Бүх юмыг, бүх юмыг.
|