Намайг нээрээ сайхан хуурсан байна шүv,
Нєлєєтэй толинд харах мэт элгээ хєштєл инээв.
Жинхэнэ Венецийн наадамд орох гэж байгаа юм шиг
Жигтэйхэн унжуу хамар, чихээ хүрсэн ам!
Одоо ингэхэд яая даа байз, хурдхан зугтах уу?
Олонтойгоо нийлээд жаал баясах уу?
Ямар ч араатны багны цаана
Яах аргагүй хүний нүvр байгаа юм чинь гэж горьдох уу?
Бүгдээрээ л баг ємсчихєж, хиймэл vс тавьчихаж.
Бүгд л танигдахын аргагүй, хажуудах маань гунигт Арлёкин,
Нэг нь vлгэрийн баатар, нєгєє нь уран зохиолынх.
Наадах нь зандалчин, дєрєв дэх нь тэнэг царай зүvчихэж.
Нэг нь єєрийгєє гэмгүй болгоод цагаанаар будчихаж.
Нєгєє нь єєрийгєє хэн ч танихгүй гээд бодчихож.
Єєрийнхєє биеийг нуусан багнаас
Єєрийгєє ч ялгахгүй болтлоо єєрчилчихєж.
Бүхний дунд хєєрєлдєн баясан би орчихов.
Бүдэг бадаг нэгэн айдас сэтгэлд хургачихав.
“Алуурчны баг єєрт нь гэнэт таалагдаад
Авахгүй болчихвол яанаа тэр” хэмээн бодчихов.
Арлёкин гэнэт уйтгартай царайндаа дасаад
Аягүй ихээр гунигладаг болчихвол яанаа?
Тэр тэнэг амьтан тэнэг багандаа итгээд
Тэр чигээрээ жирийн тєрхєє гээчихвэл яанаа?
Намайг тойрсон хүрээ хумигдаад
Намайг бүжгэндээ татан оруулчихав.
Миний єєрийн баг ємсєєгүй нүvрийг
Мэнэрсэн тэд маань баг хэмээн андуурчихав.
Єнгєт vрэл, чихэр идэв, нэмэр алга.
Єнєєх багнууд чинь намайг нэг л буруутгаад байнаа.
Хєл дээр нь гишгэлээ гэж загнаад эхэллээ.
Хэмнэлд нь зохицохгүй байна гэж хараагаад эхэллээ.
Хананы ард нуугдсан мэт багны цаана орчихоод
Хүний жинхэнэ нүvр, царайгаа нуучихаад
Хорон санаатай багнууд нь намайг шоолох юм.
Хєєр баяртай багнууд нь намайг хараах юм.
Тэднийг даган баясаж, онгодоо хєглєж vзлээ.
Тэдний хэнийг ч багаа авахыг шахсангүй.
Ємссєн багуудаа хуулаад хаячихсан чинь харин
Єєрсдєє тэд хагас хүн, хагас баг байвал яанаа.
Эцсийн эцэст багнуудын нууцыг олов.
Энэхэндээ гэхэд дүгнэлт минь зєв байлаа.
Тасхийтэл алгадуулах, нүvр лүvгээ нулимуулахаас айж
Тєрєлх дүрээ багны цаана нуусан юмсанж.
Хэрвээ чи баггүй цагтаа єєдгүй амьтан явсан бол
Хувиргаад хэрэггүй ээ, зүvж л бай, харин та
Хамгийн онцгой сайхан хүн мєртлєє
Хариугүй муухай амьтны багаар юунд муутгав?
Шулуухан занг андуурахгүй яаж байя даа?!
Шударга хүнийг шууд яаж танья даа?!
Чулуунд нүvрээ цохиулчихгүйн тулд тэд
Цугаараа єнєєдєр баг ємссєн юмсанжээ.
|