Тийм ч их уугаагүй ээ бид, ойлго л доо.
Худлаа хэлээгүй дээ, Бурхан харж байгаа, тийм ээ Серёга?
Тавхан шил гэдэг юу юм бэ, бидний дунд,
Харамсалтай нь, модны үртсээр нэрээгүй юм билээ.
...Хоёр дахийг нь лангууны хажууд сонинд ороогоод дугтарчихсан.
Тэгээд ч ёстой л цэцэглэж өгсөн дөө.
Хүүхдийн тоглоомын дэргэд, цэцэрлэг дотор бас нэгийг.
Тэгээд бусдыг нь ёстой санахгүй байна, тас үсэрчихсан.
Өлөн байсан, ядарсан байсан, хоолойгоор нь туучихсан.
Өөр яах билээ дээ, шилтэй юмыг чинь, шил нь л үлдсэн.
Та нарын тэрэг дөхөөд очиход, ерөнхийдөө,
Долоо, долоон зуун граммыг бид залгилчихсан байсан.
Тэгээд хоёулаа гурав дахь хүнийг хүчээр чирж оруулсан.
Тэр л ёстой алдаа байсан юм, ууснаа мэдэгдчихсэн.
Танай нөхрийн нүдний шилийг, яахав дээ,
Дарсны шилээрээ андуураад дэлсэж орхисон юм билээ.
Анхан танайхан очоод хэлсэн л дээ.
“Арай хэтэрч байгаа юм биш үү, тарцгаа” гэсэн л дээ.
“Тарцгаа” гэхийг нь би мэдээж зөвшөөрсөн л дөө.
Тэгээд яахав дээ, тарж зогсоод тараагаад хаячихсан.
Хэрвээ би хэн нэгнийг загнасан бол, хатуу шийтгэ!
Хэзээ ч уг нь тэгдэггүй л юм даа, тийм ээ Серёга?
Ойчсон маань ч яах вэ дээ, халамцуу байсных.
Уилсан маань ч яах вэ дээ, ухаангүй байсных.
...Одоо харин, бичээд хэрэггүй ээ, хоёрхон үг хэлчихье.
Урьд нь сургуульд юу гэж заадаг байлаа?
Нимэрхүү амьтсыг амьдрал хатуу шийтгэдэг гээ биз дээ.
Ах нь үүнийг яовшо зөвшөөрч байнаа, тийм үү Серёга?
Наадах чинь өглөө босоод зондоо шанална.
”Намайг амьдрал шийтгээсэй, намайг амьдрал яллаасай” гэж үглэнэ.
Амьдрал өөрөө тэртэй тэргүй шийтгэх юм чинь
Ах нарыгаа тавиад явуулчих, та нарт л амар.
Серёжа зөвхөн толгойго л дохиод байгааг бүү анзаар.
Цаадах чинь бүгдийг ойлгоод, бүгдийг мэдээд байгаа.
Дуугарахгүй байгаа нь, мэдээжийн хэрэг, сэтгэл нь хөдөло
Дотор нь онгойгоод, бүгдийг зөвөөр ухаарч эхэлснийх.
Түгжээд хэрэггүй ээ, хүүхдүүд гэртээ уйлалдаж байгаа.
Тэр мааиь Химки рүү, харин би Медведки рүү явна.
...Тийм ч биз дээ, ялгаа алга даа, автобус зогссон,
Такси ч авахгүй, метро ч хаагдсан биз ээ.
Энд чинь биднийг хүндэлнэ гэдэг нь сайхан юм аа.
Энэ хүртэл машинаар зөөгөөд л, эвтэйхэн гээч нь “суулгаад” л.
Тахиа донгодож үүрээр биднийг сэрээхгүй.
Түрүүч та л бид хоёрыг хүн шиг дуудан босгоно.
Унтаад босоход хөгжимтэй ч “гаргаж” магадгүй.
Үрүүбль аваад үлдсэн шүү, хөөе Сергей, шараа тайлнаа...
Ай хөөрхий, бидэн хоёрын амьдрал ч гэж дээ.
Азгүй л улс юм даа, за яахав, унт, унт, Серёга!..
|