Зоогийн газрын ханан дээгүүр хаа сайгүй
Зурагтай жааэнууд зөндөө өлгөөтэй.
«Цовдлогдсон баатар», «Гурван баавгай», гээд л...
Цор ганцаараа ширээний ард нэгэн ахмад сууна.
«Сууж болох уу? хэмээн би асуулаа». - «Суугаач дээ, тамхи тат».
«Уучлаарай, би “Казбек” татдаггүй». - «Уу, тэгвэл. Алив аягаа».
«Авчиртал нь тэгвэл минийхээр ууж бай, май,
Алив хөө, эрүүл энх яваарай!» - «Тэгэхийг бодъёо».
Ахмад маань согтож эхэллээ, хэлж байнаа.
«Архийг ч яахав чи сайн л уудаг юм байна» гэж байнаа.
«Танкийг, бас пулемётыг ойрхноос харсан уу?
Тулалдаанд чи ер нь орж үзсэн үү?
Дөчин гурван онд Курскийн цүлхээнд би
Дөнгөж ахлагч цолтой нүдэлдэж явлаа.
Залуу минь чамайг амгалан амьдраг гэсэндээ
За, мөн ч урт замыг ардаа хийлээ дээ» гэж байнаа.
Архиа дугтарснаа хашгичиж, аавын минь тухай асууж,
Айхтар хараал урсгаснаа таваг руугаа гөлийж суугаад
«Амьдралынхаа хагасыг би чам муугийн төлөө өгсөн,
Адгийн шаар чинь амьдралаа бусниулж явдаг байна шүү,
Гарт чинь винтов бариулаад тулаанд оруулах юм хуна!
Гэтэл чи надтай зэрэгцээд архи гударна гэнээ?» гэж байнаа.
Харин би ахмадыг ахлагч байхдаа тулалдаж явсан
Курскийн цүлхээний нуувчинд байгаа мэт чичирч суулаа.
Тэр ч улам их соггоод л, би ч мөр зэрэгцээд л.
Гэгээд яая гэхэв, ярианыхаа төгсгөлд
Ахмадыгаа айхтар их гомдоочихож билээ.
«Ахмад минь чи хэзээ ч хошууч болохгүй!» гээд...
|