Чадахгуй бол бүү хариуц,
Чадахгуй бол бүү хүр.
Зулгуйдахаар бол хөдлөхгүй.
Зулгуйдахаар бүр зогсчихно.
“Ажилтай хүн айдаггүй” гэдэг
Зүгээр ч нэг үг биш.
Айхтар ажил нь харин Ванягаас -
Зүймэл шалны мастераас айдаг.
Эрин цагийн алдар суунд
Цалны сойзтой бүжиглэн сууна.
Эм хүйстэнтэй тоглосонд орвол
Цалаа зүлгэж суух нь дээр ээ.
Шал зүлгэгч тун удахгүй
Шал хэрэггүй болно гэж
Шал дэмий бурцгаах юм.
Шартталаа төөрөлдөж чадацгаах юм.
Бас л энэ таван жилдээ
Багачууд маань шалан дээр тоглосоор л байх нь.
Өвчин зовлонд ээрэгдээд
Үртсэн нулимсаа урсгасаар л байх нь.
Яая гэхэв, сайтар зүлгэсэн шалан дээрээ,
Яая гэхэв, сайтар сойзодсон шалан дээрээ
Эргэлдүүр дараад тоглож л байхаас,
Элдэвлэн мөлхөөд өсөж л байхаас.
|