Гитарын үе өнгөрсөн хэмээн
Гутаасан даа намайг, нэгэн хөгжимчин,
Электрон хуур, электрон орган, электрон хөрөө
Эвий муу гитарыг минЬ орлох юм гэнээ.
Гитар минь харин
Гудийх ч үгүй
Залуу идэр насны минь
Задгай долоон мөнгөн утсаараа
Сартай шөнөжингөө тувт
Царгиуланхан дуулсаар л байнаа.
Цэцэрпэгт хүрээлэнд өчигдөр нэг хүн
Цэвэрхэн хоолой, итгэлтэй өнгөөр дуулж байна лээ,
Харин гитар нь ядарсан ч юм уу,
Хангинам аянаас нь залхсан ч юм уу гэмээр байна лээ.
Тэглээ ч гэсэн гитар нь харин
Тэнхээ тамираа шавхан байж
Залуу идэр насны минь
Задгай долоон менген утсаараа
Тартай шөнөжингөө тувт
Царгиуланхан дуулсаар л байна лээ.
Электрон хууртай зам минь нийлэхгуй ээ.
Ирээдүйн хүмүүс ирээдүйн дуу сонгоно.
Тэглээ ч гэсэн гитартайгаан би
Тэтгэвэртээ гарч чадахгүй л юм шиг ээ.
Гитар минь дахиад л
Гудийх ч үгүй
Залуу идэр насны минь
Задгай долоон мөнгөн утсаараа
Сартай шөнөжингөө тувт
Царгиуланхан дуулсаар л байнаа.
|