Гацуурын мөчир савар адил сарвайн чичрээд
Гааг, гоог шувууд түгшүүртэй жиргээд
Хараалд идүүлсзн зэрлэг энэ ойгоос
Хаашаа ч гарах аргагүй байна аа.
Угаасан даавуу салхинаа хатах шиг монос хорчийж
Усан бороонд голт борын цэцэг унаж л байг.
Ямар ч байсан бишгүүр уйлах харш өөд
Яаж ийгээд чамайгаа аваад очно доо.
Нарнаас, надаас чиний хорвоог илбэчид
Нуусаар л байг, мянган жил өнгөрөг.
Хараалд идүүлсэн зэрлэг энэ ойгоо
Хамгаас илүүд чи минь бодоод сууж п байх шив.
Өглөөн цагаар навчин дээр шүүдэр буухаа байг.
Өнчин саран бүүдгэр тэнгэртэй хэрэлдэж л байг.
Ямар ч гэсэн, тэнгис рүү харсан таггтай шилтгээн рүү
Яаж ийгээд чаглайгаа аваад очно доо.
Чамайг хаанаас ч олохгүй тэр зуг рүү
Чамайгаа би гар дээрээ өргөөд явах
Ямархуу едрийн, ямархуу цагаар чи минь
Явдал суудлаа тааруулах юм бэ?
Сэтгэлд чинь хэрэв таатай л байх бол
Сэмхнээр хулгайлчих зорит бий шүү.
Ордон харшийг хэн нэг нь эзэлчисэн байвал
Овоохой босгоод диваажинд суухыг зөвшөөрөөч.
|