Асуулт бүхэнд чинь хариу өгье.
Атаархуу занг чинь хангаад өгье.
Тийм ээ, би франц эхнэртэй,
Тэгэхдээ тэр маань орос гаралтай.
- Үгүй дээ, нууц амраг байхгүй.
- Болох уу гэж үү? Одоохондоо шийдээгүй л байна шүү.
- Уухаа болиод хоёр жил болж байна.
- Уухгүй юу гэж үү? Мэдэхгүй ээ, итгэлгүй л байна шүү
- Үгүй дээ, “Сокол”-ын хавьд амьдардаг.
Үнэндээ гэвэл, Парист о чиж үзээгүй ээ...
- Айгаад, тойруулаад бай сны хэрэггүй дээ,
Асуух юмаа шууд л асуучих!
- Ах ламдаа нүглээ наманчлахын адил
Асуулт бүхэнд чинь хариу өгөөд орхиё.
Тэмдэглэлийн дэвтэртээ шүлсээ гоожуулаад яахав,
Тэр чинь унтлагын өрөөний тухай л асуулт биз
Үнэн л дээ, тэр сурвалжлагч нүүрээ улайлгаад яахав.
“Эхнэрүүдээ мэхэлж байсан уу?” гэж асуусан юм.
Хешигний маань цаанаа зогсож байсан юм уу, чи?
Хөнжил дотор минь дуу хураагчаа нуусан юм уу, чи?
- Үгүй дээ, “Сокол”-ын хавьд амьдардаг.
Үнэндээ гэвэл, Парист о чиж үзээгүй ээ...
- Айгаад, тойруулаад бай сны хэрэггүй дээ,
Асуух юмаа шууд л асуучих!
- Тэгэхээр ингээд гол юм руугаа оръё.
Тэр буланд дуугай зогсох залуу
“Тийм дууныхаа тийм мөреөр
Та юуг хэлэх гэсэн юм бэ?” гэв үү?
Хариулъяа: Эзопыг би амь оруулаагүй ш дээ.
Xармаан дотроо салаавч үзүүлээгүй ш дээ.
Хүссэн юмаа л бичсэн минь тэр,
Халааснаасаа гаргая, салаавч байхгүйл байгаа биз дээ?
- Үгүй дээ, “Сокол”-ын хавьд амьдардаг.
Үнэндээ гэвэл, Парист о чиж үзээгүй ээ...
- Айгаад, тойруулаад бай сны хэрэггүй дээ,
Асуух юмаа шууд л асуучих!
|