Тэр минь даанч евлийн цас шиг цэвэр байсан.
Түүний дэргэд булга бол шаваар шиг амьтан.
Харин захиа нь одоо гар шатаагаад байна,
Хайр найргүй үнэнийг би мэдж авлаа.
Багны цаана зовлон нуугдсаныг мэдсэнгүй.
Багт наадам одоо ингээд дууслаа
Бүтэлгүй хайртай дахиад л би учирчээ.
Бүү мэд. эцсийнх гэж горьдоё.
Удахгүй ингээд үхэх нь дээ гэж бодлоо.
Улаан цусанд минь хор шингэж дээ гэж айлаа.
Могойн толгой мэт захиаг нь базахуй
Миний хуруун завсраар хор нь гоожлоо.
Амь тэмьрн, тарчлахыг би хүсэхгүй.
Аясын салхи нулимсыг минь хатааж орхино.
Гоморхлоор би морьдоо ташуурдахгүй.
Галзуу шуУРга мерийг минь баллахгүй.
Хайр авдагтүй орог саарал тэнгэр дорхи
Хадаасхан цэцгийн нүцгэлэлт, нил цэцгийн мансуурал,
Хайлах цасан, урсах нулимсаа
Хамтад нь орхиод аян замдаа гаръя.
Москва нулимсанд итгэхгүй, ганц дусалд нь ч үгүй,
Магадгүй, дахиад би хэзээ ч уйлахгүй.
Магадгүй ээ, дахиад л ялагдахаар,
Мордлоо би, шинэ тулаандаа гарлаа.
|