Үхэх нь ээ би, нүдээ анихад л үзэгдээд байх юм.
Үхэх нь ээ би, өмнө нь очихоороо ичээд байх юм.
Тэр маань Парист байсан байх нь, би гэаэг юу юм бэ?
Түүнээс ч өөр газарт очиж үзсэнийг нь өчигсюп днгеж мэдлээ.
Алс холын Умрын тухай ямар дуу би дуулдаг байсан гээч.
Аягүй бол удахгүй ингээд “чи, би” - гээ ялгахгүй гэж бодсоон.
Завсрын бүсийн тухай шал дэмий л дуулсан байж дээ.
Цэцгүүд нь ямар байх нь түүнд бол нулмихтай ижил биз.
“Тоолуурын тухай”, “Түүнтэй явдаг хүүхнүүдийн тухай”
Тийм хэрэггүй дуунуудыг дуулж өгсөндөө ичих юм аа.
Парист байсан түүний дэргэд би гэдэг юу юм бэ.
Марсель Марсо ч түүнд элдвийн юм шивнэдэг байсан гэнэ ээ.
Ажлаасаа гарсан, үйлдвэрээ хаясан минь дэмий болжээ.
Айснаасаа болоод, сэтгэл гаргаад толь бичиг эргүүлэн сууна аа.
Харин одоо би гэдэг юу юм бэ, тэр маань Варшав руу явчихаж.
Хоёулаа бас л өөр хэлээр ярилцах болох нь ээ.
“Хүлээн аваач намайгаа, дахиад би дуулахгүй ээ” гэж
Хүрээд ирэхээр нь польшоор би хэлэх болно.
Харин одоо би гэдэг юу юм бэ, тэр маань Иран руу явчихаж.
Хаа ч явсан би түүнийг гүйцэхгүйгээ мэдлээ.
Тэр маань өнөөдөр энд, маргааш Ослод.
Тийм ээ, тийм, би гэдэг хүн зовлонд унажээ.
Түүнтэй өмнө нь хэн байв, дараа нь хэн байх бол,
Тэд бүгдээрээ оролдож л байг, харин би хүлээхээс.
|