Би давхиж явна, бусдаас онцгой давхиж явна,
чулуун дээгүүр, шалбааг дээгүүр, шүүдэр дээгүүр...
Бусдаас онцгой явдалтай морь давхиж явна,
Жороо морийг бусдаас онцгой явдалтай гэдэг ээ.
Намайг унасан хүн дээрээс минь буухгуй,
уушиг, цээжийг минь дөрөөгөөр балбана.
Адуун олон сүрэг дундаа
эмээл, хазааргүй сул давхихсан.
Хуйнаас нь сугалаагүй хутга
зүү, тэвнээс ипүү аюулгуй
Эмээл тохоод, дөрөө холбочихоор
амгай зуузай амыг минь цуучна.
Ууц нуруу минь шархнаас салахгүй,
усны дэргэд бөөр минь бөмбөлзөнө.
Адуун олон сүрэг дундаа
эмээл, хазааргүй сул давхихсан.
Өнөөдөр би тойруулгад уралдана,
өнөөдөр би горьдлоготой морь.
Намайг түрүүлнэ гэж бүгд мөрий тавина,
намайг унах хүн л надаас илүү амьсгаадна.
Гутлынх нь дарвиул хавирга хатгана.
эхний эгнээнд үзэгчид шүгэлдэнэ.
Адуун олон сүрэг дундаа
эмээл, хазааргүй сул давхихсан.
Морины залуус гараан дээрээ
хөөр баяраа нуулгүй дэвхцэвч
Хөрхий надтай л яг адилхан
Хөөрсөө салхуулун жөртөө шидэлцэнэ.
Намайг унах тэр хүн
Индрийн дэргэд ихэмсэг гэдэлээнэ
Адуун олон сүрэг дундаа
Эмээл, хазааргуй сул давхихсан.
Үгүй дээ, чамайг алтаар цатгахгүй,
үнэнээ хэлье, сүүлдэж ирэхээ мэдье.
Намайг хатгадаг дарвуулыг чинь
Насндаа ч мартахгүй дээ, хоцрохоо чадъя.
Цан цохилоо, тэр хүн мордлоо,
шагнал горьдон инээж байнаа.
Адуун олон сүрэг дундаа
эмээл, хазааргуй сул давхихсан.
Энэ чинь одоо юу болов оо
Эзэйгээ адилхан зүтгээд байна уу?
Өөрийгеө би захирч дийлэхгүй байх чинь
өөрөлөөс түруүлэхгүй байж чадахгүй нь.
Одоо би чинь яах билээ,
унасан хүнээ булгиад хаячих уу?
Адуун олон сүрэг дундаа
эмээл, хазааргүй сул давхихсан.
Чулуу, тогтоол ус, шүүдэр дээгүүр
хурдлан хурдлан түрүүлээд ирлээ.
Анх удаа би жороо морь шиг байсангүй.
Аливаа бүхний адил түрүү магнайг хүсжээ.
|