Энэ чинь ийм биш, тэр чинь тийм биш гэж
Эрүү амнаасаа хөөс сахруулан баталж
Сүүлчийн зогсоолдоо очтол, хэрээс модоо босгуултал
Сөөнгө хоолойгоор маргах тавилан заяатай хүн, би.
Хөрсөн дээрхи гулдмай шороонд булагдах хүртэл
Христын алдааг гурилын наймаачин шүүжээ.
Татааруудын өвдгөн дор Иван Калита молхжээ.
Тэр ганцаараа биш, зуугийн эсрэг ганц юу билээ.
Гурван зууны турш татааруудын дорхи амьдрал.
Гурван зуун жипийн гуниг хийгээд хоосрол.
Босуул, дүрвүүл, оргодлын буян хайсан хорсол.
Пугачевын бослого, цус, тэгээд л бас хоосрол.
Нэгмөсөн бүгдийг нь, бүр эхнээс нь, ойлгохгүй ч байг,
Нэр нүүргүй хорон алиалагчийн дүрд хувилаад,
“Яршгийн цаадах яршиг ч яршгаараа л дуусдаг” гэсэн
Яахын аргагүй үнэн сэдвээс хазайна би.
Аягатай хараалыг уухгүй ээ, гүйдэл дундаа амжихгүй.
Асгаж цутгаад дундаллаа ч, амсаж ер болохгүй.
Атаа хорсолт дайсны нүүр лүү цацаж чадахгүй.
Алъя гэсэн ч чадахгүй, худлаа ер хэлсэнгүй.
Гялтан гялтан эргэлдэх гулгамтгай энэ хүрдэн дээр
Гулбилзан, найган байж тэнцвэрээн би оллоо.
Аягаа л харин яая даа, алдаад хагалчихгүй юмсан.
Арга эвээр тэсээд анддаа дамжуулчих юмсан.
Бүгээн туяа даган хав харанхуйд тэмтрэн
Бүр дотны анддаа аягаан итгээд өгчихвөл
Тойрог дотроос би зугадаад гараад явчихна.
Тун дотны нөхөр минь уух, эсэх нь хамаагуй.
Тойргоос гарсан хүмүүстэй нугын дунд зугаална.
Тэр аяганы тухай ам хэзээ ч алдахгүй.
Зүйтэй тэр угсээ хадгалж чадахгүй юм бол
Зүлэг ногоон дээр унагаад үхтэл минь дэвслэх биз ээ.
Зан төрхөө нуулгүй хашгирч явсныминь төлөе
Задгаи сэтгэлээ хегжеен шоглож явсны минь төлөө
Зайлуул нэг нь надад зул асаах биз ээ.
Залуус та нарын төлөө огитлоо ч хамаагүй гүйнээ.
Хоргой торгыг амлаад ч хэрэггуй.
Хараал жатгыг илгээгээд ч нэмэргуй.
Суларсан мэдрэл минь дууг минь дийлэхгүй.
Суга шинэчлээд, еед нь татаад, эрэгдээд боочихно доо.
Эсбөгөөс гуларчихъя, уучихъя, тэнэчихье.
Элдэвлэж шөнөдөө олсноо өдөртөө үрчихье.
Толгойгоо тасдаж аваад дуундаа өгчихье.
Тоос адил туяан дээр дүүжигнэхээн больчихъё.
...Хараал идсэн аяганаас амсах л тавилантай юм бол
Хөгжим, дуу хоёр минь хатуу юм шиг сонсдохгуй бол
Хөөсөө цахруулан байж гэнэт би нотолчих юм бол
Хорвоогийн яршгуудыг ч тоохгүй ухчихэж чадна даа.
|