Хэрвээ чиний гудайдаггүй толгойг хайж,
хэдрэг болсон хүзүүг чинь
хэдрэг дээр нь хэдрэг болгон
хоолойг чинь боохоор ирж яваа бол,
Хэн нэг нь чамайг гэдэс дотортой чинь хамт
хэдхэн ч улаан мөнгө авалгүй
худалдчихсан сураг сонсвол
хөвчийн ойгоос илүү нуувч байхгүй ээ.
Албатын амьдралаас зугтсан
азгүй хийгээд ядуу хүмүүс,
айл гэргүй тэнүүлчид,
амин зуулгагүй ер тавигчид
Алдартай залуу Робин Гудын
амьдран эзэгнэдэг гүн ой руу
аргагуйн эрхэнд зугтдаг юм,
аж төрөн суудаг юм.
Үзүүртэй зүү шиг битгий ай,
үгний чинь хагасаас чамайг ойлгоно.
Үзэгдэж харагдаагүй сэргэлэн толгойг чинь
үнсэх нь холгүй хүлээгээд авна.
Ойн гүнд тайж цэргүүд ч
орогнон дайжаад сууж л байдаг.
Айх аюулгүй тийм хүмүүс
аминдаа дандаа л мөнгөгүй байдаг.
Буруутдаг зардас байгаад
босуул харваачид болсон тэд
Бор гарынхаа хээ адил
бу га, согооны жимийг мэднэ.
Бүхнийг алдсан хүнийг
бүрэн хамгаалж чаддаг юм.
Бухтай залуу Робин Гуд
балар ойгоор зугаалж явдаг юм.
Хориг бүхний эсрэн тэд
хориг болон суудаг юм.
Хол газарт аляар нь түгж
хормын гуниггүй байдаг юм.
Орны оронд хөвд зулаад,
одтой тэнгэрээр хучин унтаж,
Онцгой хүйтнийг ажралгүйгээр
олон жилийг ардаа хийдэг юм.
Гуниг хагацлаа тас нууж,
Гэртээ зовнин санаа алдавч
Чиглээд ирэх дайснаа дарахаар
Цэцэн сумаа шившин суудаг юм.
Дэлхийн тэргүүн харваачдын ахлагч
Дээлтэйгээ төрсөн Робин Гуд
Маргааш тэдэнтэй юу учрахыг
Магад сайнаар мэдрэн суудаг юм.
|