Шар гап зүүдлээд,
Зүүдэн дотор минь
“Өчүүхэн тэвч, өчүүхэн тэвч,
Өглөө нь үдшээс Өөр байдаг” гэж үглээд.
Өглөө боссон ч ялгаагүй.
Өнөөх баясал чинь ирээгүй.
Өлөн элгээр шараа тайлаад,
Өнөөх л тамхиа ахиад угзчих юм.
Уушийн газар орсон чинь
Ногоон дарс, цагаан алчуур.
Улаан ядуус, алиа шогчид битүү.
Угтаа би торон доторхи шувуу санж.
Сүмд орлоо, бүдэг бадаг, өмхий самхай,
Сүжигт лам нь гүгэл татаад л...
Тэнд ч мөн л адилхан юм аа.
Тэр ч бас л биш юм аа!
Уул руу би яаран гарлаа.
Уулын орой дээр нүргэс ургаж.
Уулын хормойд тоор цэцэглэж,
Уг нь ч гайгүй аятайхан юм аа.
Хажуу энгэрт нь ороонго тарьчихвал
Харин ч бүр аятайхан болох нь ээ.
Тэгсэн ч гэсэн адилхан юм аа.
Тэр ч бас л биш юь аа.
Голын эргээр талд гарав.
Гэрэл гийгээд, бурхан ч алга.
Цзвэрхэн хээрт нь хонгор зул ягаараад,
Цэлийх алс руу нь зам зурайгаад,
Их замын хажуугаар ой суглийгээд,
Илбэчин эмгэд дээгүүр нь нисэлдээд.
Сүүл рүүгээ харин
Сүх барьсан зандалчин угтаад.
Хаа нэтгээ морьд гунхалзаад,
Хөндгөн юм шиг атлаа хашин юм аа.
Зам зуурт ч ялгаагүй юм аа.
Замын эцэст бол бүр хачаан.
Уущийн газар, сүм ч ялгаагүй
Угтаа ер нь ариун юм алга аа.
Үгүй ээ, харчуул аа, нэг л биш ээ.
Үнэндээ надад зохихгүй юм аа.
|