Зогсож, зогсож хөлөг онгоцнууд хөвөн одно
Цаг агаарын аль мууг нь тааруулан ирнэ.
Хагас жил ч бололгүй би эргээд ирнэ ээ.
Дахиад л хагасхан жилээр алга болохоор.
Хамгийн сайн андаас бусад нь эргээд ирдэг.
Хамгийн хайртай, хамгийн үнэнч хүүхнүүд,
Хамгийн тустай андаас бусад нь эргээд л ирдэг
Зураг төөрөгт итгэхгүй би, еөртөө бол бүр ч үгуй ээ.
Тийм юм болно гэдэгт итгэхийг би хүсэхгүй.
Тэртээ тэргүй онгоц живүүлэх нь моодноос гарна.
Мөрөөдөлдөө умбан, нөхөддөө уягдан буцаад л ирнэ.
Дахиад л хагас жил ч бололгүй, дуугаан дуулахаар.
|